“Оюутан цэрэг” сургалтын цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалт өчигдөр өндөрлөж, оюутан цэргүүд тангаргаа өргөжээ. БХЯ-ны харъяа ҮБХИС-ийн Шар хад дахь хээрийн сургалтын төвд болсон оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслолд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, хошууч генерал Р.Сүхбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваа тэргүүтэй албаны бусад хүмүүс оролцсон байна.
Тус сургалт нь их, дээд сургуулийн оюутан залуусыг цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамруулснаар өвөг дээдсийн өв уламжлал, өнөөгийн цэрэг, армийн ололт амжилтаас суралцсан, тэгш монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой юм.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хэлэхдээ "Цэргийн тангараг өргөснөөр эх орон дуудсан цагт эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу бэлэн байж, тавигдаж байгаа шаардлага шалгуурыг бүрэн биелүүлдэг цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн, цэргийн албан хаагч, эх орны цэрэг боллоо. Цэргийн тангараг бол эх орондоо үзүүлж буй гүн хүндэтгэл юм” гэжээ.
Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Цэргийн албаны тухай Монгол Улсын хуулиар цэргийн алба хаах нэг хэлбэр болсон уг сургалтад 2018 онд 1500 оюутан бүртгүүлснээс Улаанбаатар хотод 650, хөдөө орон нутагт 350 нийт 1000 оюутан хамрагджээ. Эдгээр оюутан залуус дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-ний хооронд онолын сургалтад, зургадугаар сарын 30-наас цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамрагджээ.
Ц.ОРГИЛ
| Оюутан цэргүүд тангараг өргөв |
Д.Трамп нийтлэлээ бусдаас түрүүлж унших эрхийг сарын 100 мянган ам.доллароор зарж эхэллээ
Арабууд монгол иргэнийг дайрч хөнөөсөн байж болзошгүй хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ