Мал бүхий иргэдийг хориглосон бүсээс нүүлгэн, шилжүүлэх ажил өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нүүлгэн шилжүүлэх ажил 97.5 хувьтай явагдаж байна. Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт гоц халдварт шүлхий өвчин саяхан гарсан. Тийм учраас гаргасан тогтоолыг яаралтай хэрэгжүүлэх шаардлага үүссэн юм. Шинэ суурьшлын бүс болох Ногоон толгойд дүүргүүдээс 100 гаруй мал бүхий өрх суурьшсан боловч тус газар нийтийн тээвэр, эмийн сан, мал эмнэлгийн асуудлуудыг нэн тэргүүнд шийдэх хэрэгтэй юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Бид иргэдийг нүүлгээд орхих биш амьдрах бүхий л нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх ёстой гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар хоёр тэрбум төгрөгийн зардал гаргаад байна. Та бүхний саналыг сонслоо бүхий л талаар дэмжиж, ажиллана.
Нийтийн тээврийн газартай ярилцаад унааны асуудлыг яаралтай шийдэж өгөх болно. Мөн хувийн хэвшлүүдтэй уулзаж дэлгүүртэй болгоно. Мал аж ахуй эрхлэхэд газар жижигдээд байна гэж байна үүнийг нийслэлийн Газрын албатай сунгах боломж бололцоо байгаа үгүйг судалж үзнэ. Нийслэлээс гаргасан шийдвэрийг хүндэтгэн үзэж, нүүж ирсэн явдалд та бүхэнд талархсанаа илэрхийлье” гэв.
Нийслэлийн Засаг даргын Захирамжаар байгуулагдсан нийслэл дэх мал бүхий иргэдийг зөвшөөрөгдсөн бүс рүү нүүлгэх ажлын хэсэг нийслэлийн хориглосон бүсэд хамаарах 38 хорооноос 602 өрхийн 16784 малыг зөвшөөрөгдсөн бүс рүү гаргаад байна. Иргэдийг нүүлгээд орхихгүй нийгмийн баталгаа, тог цахилгаан, худаг, нүүх зардал зэргийг гаргасан. Зөвшөөрөгдсөн гурван бүсэд нийтдээ 4.8 км урт 10 квт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам тавьсан байна гэж нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
| Мал бүхий иргэдийг хориглосон бүсээс нүүлгэх ажил 97.5 хувьтай байна |
Д.Трамп нийтлэлээ бусдаас түрүүлж унших эрхийг сарын 100 мянган ам.доллароор зарж эхэллээ
Арабууд монгол иргэнийг дайрч хөнөөсөн байж болзошгүй хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ