Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр хуурамч хаяг ашиглан иргэд, байгууллагыг залилан мэхлэх хэрэг нэг бус удаа гарлаа. Гэмт этгээдүүд залилан мэхлэх үйлдэлдээ нэр бүхий ББСБ зэрэг Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалт бүхий, албан ёсны тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн нэрийг барьж байгаа нь давхар хохирол, ихээхэн хор уршиг дагуулж байгаа юм.
Залилан мэхлэх үйлдлээ гэмт этгээдүүд иргэдийн итгэмтгий, мэдээлэлгүй байдалд тулгуурлаж, “барьцаагүй зээл олгоно” гэх мэтээр хууран, цөөнгүй хохирогчийн багагүй хэмжээний мөнгийг зээлийн шимтгэлийн урьдчилгаа зэрэг нэрээр дансаар шилжүүлэн авч байжээ. Энэ мэт үйлдлийг иргэдийн гомдол, мэдээлэлд үндэслэн хууль хяналтын болон холбогдох эрх бүхий байгууллагууд шалгаж байна.
Иймд зээл авах зэрэг санхүүгийн үйлчилгээг ББСБ болон бусад санхүүгийн байгууллагаас авахдаа тусгай зөвшөөрөл, холбогдох баримтыг сайтар нягталж байх шаардлагатайг сануулж байна. Мөн зээлийн шимтгэл, урьдчилгаа болон бусад шаардлагатай мөнгөн хөрөнгийг үл таних этгээдийн дансанд магадлалгүй, баримтгүй шилжүүлэхгүй байх, хуурамч мэдээлэлд хууртан эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: СЗХ
| Сэрэмжлүүлэг: Нийгмийн сүлжээгээр хуурамч хаяг ашиглан иргэд, байгууллагыг залилан мэхэлжээ |
Д.Трамп нийтлэлээ бусдаас түрүүлж унших эрхийг сарын 100 мянган ам.доллароор зарж эхэллээ
Арабууд монгол иргэнийг дайрч хөнөөсөн байж болзошгүй хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ