Хичээлийн шинэ жилийг угтан Нийслэлийн тээврийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа:
"Хичээлийн шинэ жилийг угтан наймдугаар сарын 25 буюу энэ бямба гарагаас эхлэн тээврийн хэрэгслийн тоог 10 хувиар нэмэгдүүлнэ. Иргэдийн зорчих эрэлт нэмэгдэж байгаагаас гадна энэ бямба, ням гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэх болсонтой холбогдуулаад энэ арга хэмжээг авч байна.
Уг зохицуулаалтаар ажлын өдрүүдэд нийт 959 автобус, троллейбус явж, энэ утгаараа автобус хоорондын зай богиносч байна. Өөрөөр хэлбэл хотын төвд 7-8 минутын хүлээгдлийн хугацаатай болж байна. Мөн Шархад, Гачуурт, Дэнжийн мянга, Зайсан, Улиастай, Хужирбулан, Тахилт, Улаанхуаран, Их тойруу гэсэн 12 чиглэлд явж байгаа сүүлийн автобусны буух цагийг 22:30-23:00 цагийн хооронд болгон сунгалаа” гэв.
Нийтийн тээврийн үйлчилгээний газраас энэ сарын 13-наас 31-ний өдрийг хүртэл нийтийн тээврийн хэрэгслүүдэд эрүүл ахуй болон техникийн бүрэн бүтэн байдлын хяналт шалгалтийг хийж байгаа. Түүнчлэн ЕБС-иудын хүүхдийн автобуснуудад дээрх хяналт шалгалтыг хийсэн бөгөөд 46 автобуснаас ердөө 13 нь тогтсон стандартыг хангасан байна.
Нийтийн тээврийн хөгжлийн газраас стандартад тэнцээгүй автобуснуудын зөрчлийг арилгуулахаар тусгайлсан үүрэг даалгавар өгч хяналт шалгалтыг дахин явуулахаар болсон аж.
Ц.ОРГИЛ
| Энэ сарын 25-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн хэрэгслий тоог 10 хувиар нэмэгдүүлнэ |
Д.Трамп нийтлэлээ бусдаас түрүүлж унших эрхийг сарын 100 мянган ам.доллароор зарж эхэллээ
Арабууд монгол иргэнийг дайрч хөнөөсөн байж болзошгүй хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ