Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, өчигдөр /08.21/ ОХУ-ын иргэн Антон Витальевич Коваленког Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Алтангадас одонг ОХУ-ын иргэн Антон Витальевич Коваленкод гардуулж, баяр хүргэв.
Шагнал гардуулах үеэр ноён Антон Витальевич Коваленко нь Монгол төрийн дээд шагнал Алтан гадас одон хүртэж буйдаа гүн талархал илэрхийлж, цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд илүү их хичээл зүтгэл гарган ажиллахаа хэлсэн юм. Мөн А.В. Коваленко Монгол Улс Антарктид тивд судалгаа хийж эхэлсэнтэй холбогдуулан тус тивд байрлах Восток станцид дөрвөн сар мандсан Монгол Улсын далбааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод гардуулан өгсөн юм.
Ноён Антон Витальевич Коваленко нь Монгол Улсад 10 гаруй жил ажиллахдаа 90 гаруй улсад түгээгддэг Монгол Улсын тухай мэдээний орос, англи, хятад хэл дээрх цахим хуудсыг ажиллуулж, Монгол орны хөгжилд хувь нэмэр оруулахуйц мэдээ, мэдээлэл бэлтгэн хүргэсэн байна. Тухайлбал, А.В. Коваленко нь 2014 онд “Монголия была первой” буюу Монгол Улс анхдагч нь байсан нэртэй баримтат киноны найруулагчаар ажиллаж, Аугаа их дайны үед Монгол Улсаас ЗХУ-ын ард түмэнд үзүүлсэн өгөөмөр тусламжийн тухай гүнзгий, өргөн хэмжээний мэдээллийг дэлхий дахинаа түгээн, сурталчилжээ.
Эх сурвалж: PRESIDENT.MN
| ОХУ-ын иргэнийг Алтангадас одонгоор шагнав |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой