Алга болсон охиныг эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид уржигдар буюу наймдугаар сарын 21-ний оройн 21:00 цагт охиныг Улаанбаатар хотоос эсэн мэнд олсон билээ.
Охин хулгайлагдсан байсан бөгөөд уг хэргийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух “Б” гэх эмэгтэй үйлдсэн болох нь тогтоогдсон. Одоогийн байдлаар сэжигтэн Б-г саатуулан шалгаж буй юм. Бид таван настай Э охины аав Н.Батнайрамдалтай холбогдож, дараах тодруулгыг авлаа.
-Охин тань яг хэзээ хаана байж байгаад алга болсон юм бэ?
“Миний охин наймдугаар сарын 19-ний өдөр 15:00 цагийн үед хашааныхаа гадаа тоглож байгаад 16:00 цагийн үед гарч харахад алга болчихсон байсан. Тэр хавиар нэлээн хайж байгаад хүн дагуулаад явсан сураг байхаар нь Цагдаагийн газарт хандсан. Цагдаагийн байгууллагууд хамтран хайсны хүчинд өчигдөр орой \2018.08.21\ олж чадсан.
-Танихгүй эмэгтэй охиныг тань юу гэж хэлээд авч явсан юм бол?
-Миний охиныг зайрмагаар хуураад аваад явчихсан юм билээ.
-Охин танай хэд дэх хүүхэд вэ?
-Охин минь айлын хамгийн бага нь, дээрээ гурван ахтай. Нялх байхад миний хань бурхан болчихсон юм. Би хөдөө ажилладаг. Манайх эгэл жирийн нэгэн гэр бүл. Охиноо алга болох үед миний бие жаахан өвдөөд, гэртээ хэвтэж байсан. Хамгийн том ах нь гэртээ хоолоо хийгээд, нөгөө хоёр ах нь хашаандаа дугуй унаж тоглож байсан. Тэр хооронд дуудаад аваад явчихсан байна лээ.
-Тэр эмэгтэй юу ярьдаг байсан талаар охин тань хэлсэн үү?
-Охин минь бидэнтэй ирээд уулзахдаа “Намайг уйлахаар загнадаг байсан. Бас усанд явахдаа намайг түгжээд явсан” гэж хэлсэн.
-Та тэр эмэгтэйг таних уу?
-Өмнө нь ерөөсөө харж байгаагүй, танихгүй эмэгтэй байсан. Цагдаагийн газар шалгаад, тодорхой болгох байлгүй дээ. Түргэн шуурхай ажиллаж, охиныг минь бидэнд олж өгсөн Дархан-Уул аймгийн цагдаагийн байгууллага болон Улаанбаатар хотын цагдаагийн байгууллагад баярлалаа гэж хэлмээр байна.
ЦЕГ-ын Хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрийн мэдээлснээр, сэжигтэн Б-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13 дугаар бүлэг: “Хүний халдашгүй, чөлөөтэй байхын эрхийн эсрэг гэмт хэрэг”, 13 дугаар бүлгийн 13.2-т “Хүн хулгайлах”, 13.2.2.1 дэх хэсэг буюу хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж... гэсэн хоёр зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм байна. Энэ зүйл анги нь 1-5 жилийн хугацаагаар хорих хуулийн заалттай гэсэн юм.
Ц.ОРГИЛ
| Н.Батнайрамдал: Охиныг минь зайрмагаар хуураад аваад явчихсан |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой