Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслах асан Н.Энхбаатарыг саатуулах 30 хоногийн хуулийн хугацаа өнөөдөр дуусч байна. Иймд прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлжээ. Шүүх цагдан хорионы хурлыг өнөөдөр хэлэлцэж батлан даалтад гаргах уу, үргэлжлүүлэн хорих уу гэдгийг хэлэлцэж шийдвэрлэх юм.
Түүнийг 600 сая гаруй төгрөгийн хэргээр саатуулсан хэмээн хэвлэлээр мэдээлсэн ч АТГ-аас үгүйсгэсэн. Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог "МИАТ компанийн дэд захирлын тухайд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичээд байгаа шиг 600 сая төгрөгийн хахууль авсан, үйлдэл дээр нь барьсан гэсэн асуудал байхгүй. Энэ асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа. Хойшлуулшгүй баривчилгаа хийсэн. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авсан. Ямар үндэслэлээр холбогдуулан шалгаж байгаа талаар мэдээлэл өгөх боломжгүй байна" гэжээ.
Түүнд холбогдох мөрдөн байцаалтын ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа аж. Тэрбээр өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна. Н.Энхбаатар нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байхад түүний туслахаар ажиллаж байжээ. Дараа нь МИАТ-ийн дэд захирлаар томилогдон ажиллаж байхдаа ийнхүү саатуулагдаад буй юм.
Ц.ОРГИЛ
| Ерөнхий сайдын туслах асан Э-г өнөөдөр суллах уу |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой