Энэ сарын 15-нд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутагт Сангийн далай нууранд олон тооны шувуу үхсэн бөгөөд тэдгээр шувуудын 63 хувь нь ангир, 11,4 хувь нь цахлай, 19,3 хувь нь нугас, зургаан хувь нь бор галуу, 0,2 хувь нь болжмор байсан билээ.
Сангийн далай нууранд үхсэн шувуудын шалтгааныг тогтоогоогүй байгаа хэдий ч тус аймгийн Онцгой байдлын мэргэжилтэн Ц.Лувсанжамцын яриагаар “Шувууд ямар нэгэн халдварт өвчнөөр өвчилж үхээгүй нь тогтоогдсон. Харин уснаас хордсон байж болзошгүй. Тиймээс нуурын уснаас дээж аван Улаанбаатар хотруу шинжлүүлэхээр явуулсан байгаа. Шинжлүүлсэний дараа тоймтой хариу хэлэх боломжтой” гэв.
Нуурын ойр орчимд уул уурхайн ямар нэгэн компани үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд шувуудаас өөр амьтад болон хүн малын биед өөрчлөлт ажиглагдаагүй байна.
Ц.ОРГИЛ
| Шувууд нуурын уснаас болж үхсэн байж болзошгүй |
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ