"Сайншанд Салхин Парк" ХХК нь эрчим хүчний дэд станц болон 25 ширхэг салхин турбин генераторуудын суурилуулалтын ажлыг 2018 оны наймдугаар сарын 21-ний өдөр хийж дуусгасан байна. Тус компани нь нийт 120 сая ам долларын хөрөнгө оруулалттай 55 МВт-ын хүчин чадал бүхий салхин цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг 2017 оны наймдугаар сард эхлүүлж байсан билээ. Төслийн байршил нь Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн урагш 15 км-т байрладаг бөгөөд 100 мянган айл өрхийн цахилгааны хэрэглээг хангахуйц эрчим хүч үйлдвэрлэх юм.
Салхин паркийн барилга угсралтын ажил дуусгавар болсноор цахилгааны холболтыг Монгол Улсын нэгдсэн цахилгаан шугам сүлжээнд холбох нь төслийг дараагийн шатанд оруулж буй гол үйл явдал юм. Ойрын өдрүүдэд "Сайншанд Салхин Парк" ХХК нь холбогдох төрийн байгууллагуудтай (ЭХЯ, СЭХҮТ, ДҮТ, ЦДҮС...) хамтран ажиллаж, тавигдсан бүх шаардлага, стандартуудыг хангах ажлууд хийх юм байна. Техникийн комисс ажилласны дараа энэ оны есдүгээр сараас эхлэн сүлжээнд холбох ажил хийгдэх аж.
Энэхүү холболт нь "Сайншанд Салхин Парк" ХХК-ийн хувьд Монгол Улсын цахилгаан эрчим хүчний системд ес болон аравдугаар саруудад шат дараалалтай эрчим хүч нийлүүлэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой. Энэ оны аравдугаар сарын сүүлээр цахилгаан станцыг ашиглалтад оруулж, бүрэн хүчин чадлаар эрчим хүч үйлдвэрлэж эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд цаашид 26 жилийн турш тасралтгүй эрчим хүч үйлдвэрлэх юм.
Ц.ОРГИЛ
| 100 мянган айл өрхийн хэрэглээг хангахуйц салхин парк байгууламжийн гүйцэтгэл дуусчээ |
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ