Олон улсын атомын энергийн агентлагийн Incident and Trafficking Database (ITDB) өгөгдлийн сангийн мэдээлэлд 1993 оноос хойш цөмийн зэвсгийн зориулалтаар ашиглагдаж болох нийт 18 төрлийн материал бүртгэгдсэн бөгөөд цацраг идэвхт материалыг худалдах, худалдан авах, ашиглах хууль бус оролдлого 450 гаруй удаа илэрсэн байна.
Үүнтэй холбогдуулан улс орон бүр цөмийн материалын хууль бус шилжилт хөдөлгөөнийг хянах, хяналтаас гадуурх цөмийн материал, цацраг идэвхт бодисыг хугацаа алдалгүй олж илрүүлэх,хураах чиглэлээр тавигдаж буй хяналтыг өндөржүүлж байна. АНУ-ын Эрчим хүчний яамтай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд манай улсын хилийн 15 боомтод цацрагийн хяналтын 80 төхөөрөмж суурилуулагдан хяналтын үйл ажиллагаанд ашиглагдаж байна.
МХЕГ-аас “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” зорилго бүхий дээрх төслийг үргэлжлүүлэх санаачлагыг гаргаж, Хөшигийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх онгоцны буудалд цацрагийн хяналтын төхөөрөмжүүдийг суурилуулах шаардлагатай талаар 2016, 2017 онуудад удаа дараа хүсэлт хүргүүлсний дагуу АНУ-ын Эрчим хүчний яамнаас ирүүлсэн 2.143.919 ам доллар буюу 5.265.444.508 төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг цацрагийн хяналтын төхөөрөмжийг 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр буцалтгүй тусламж хэлбэрээр хүлээн авлаа. Эдгээр хяналтын төхөөрөмжүүдийг Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудалд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний дотор суурилуулж, ашиглалтад хүлээлгэж өгөх юм.
Эх сурвалж: МХЕГ
| 5.2 Тэрбум төгрөгийн үнэ бүхий цацрагийн хяналтын тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламж хэлбэрээр хүлээн авлаа |
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?
БНХАУ 1000 метрийн гүнд аялах жуулчны шумбагч төхөөрөмж бүтээж байна
Ормузын хоолойн гацаа Азийн зах зээлийг сандаргаж, шатахууны үнэ дээд цэгтээ хүрлээ
Бензиний үнэ өсөх сургаар Хятадын жолооч нар ШТС-уудад оочер үүсгэлээ
ОХУ-ын газрын тосны экспортын хамгийн том боомт Украины агаарын цохилтод өртлөө
Г.Энэрэл найз охиныхоо биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгджээ
ХҮН намын зөвлөл Туулын хурдны замын төслийн танилцуулгыг сонсоно
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Өвөг дээдсийн үргэлжлэл, эх орны батлан хамгаалагчид
МАН-ын Удирдах зөвлөл 11 цагт хуралдана
Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр" тохиож байна
Либертари намыг Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэлээ
Боловсрол, Эрчим хүчний сайд нарыг маргааш шинээр томилно
АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Таны логик сэтгэлгээ хэр зэрэг хөгжсөн бэ? IQ-гаа сориод үзээрэй!
Та ямар төрлийн хүн бэ? QUIZ ТЕСТ
Ангараг дээрх анхны Ногоон байгууламж уу, эсвэл Технологийн хий үзэгдэл үү?