БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Оронд “Чингис хаан” гэж нэртэй агаарын тээврийн компани байгуулагдсан бөгөөд ирэх жилээс анхны нислэгээ хийж эхлэх ажээ.
Тус компани дотооддоо үйлдвэрлэсэн “ARJ21” тийрэлтэт онгоцоор нислэг үйлдэх бөгөөд ирэх таван жилийн хугацаанд 25 нисэх онгоцтой болно гэж тус компанийн тэргүүн Хао Юйтао мэдэгдлээ.
“Чингис хаан” агаарын тээврийн компани байгуулах зөвшөөрлийг гуравдугаар сард БНХАУ-ын Иргэний агаарын тээврийн удирдах газраас авсан бөгөөд тус компани нисгэгч, үйлчлэгч, засвар үйлчилгээний техникч гээд мэргэжлийн багыг бүрдүүлсэн байна.
Компанийн гаргасан төлөвлөгөөний хүрээнд бид ирэх таван жилийн хугацаанд ӨМӨЗО-ны 40 цэгийг холбох агаарын 60 маршрутын дагуу нислэг үйлдэнэ гэж Хао мэдэгдсэн байна. Мөн тэрбээр, компани найман жилийн дараа 50 нисэх онгоцтой, 150 чиглэлд нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд цаашдаа олон улсын нислэг үйлдэх зорилготой байна гэж мэдэгдэв.
ӨМӨЗО-нд нисэх онгоцны 28 буудал үйл ажиллагаа явуулдаг байна.
БНХАУ-ын Арилжааны нисэх онгоцны корпорацийн үйлдвэрлэсэн “ARJ21” нисэх онгоц нь 78-90 хүний суудалтай, 3700 км урт зам туулах хүчин чадалтай ажээ.
Ц.ОРГИЛ
| "Чингис хаан" нэртэй агаарын тээврийн компани байгуулжээ |
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ