Хотын дарга өнөөдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 44,758м2, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 38,393м2 газрыг тус тус эзэмшиж байсан “Эс Си Эм” ХХК-ийн газар эзэмших эрхийг хуулийн дагуу цуцалж, чөлөөлөгдсөн газар дээр тухайн орчны хүүхэд, залуус, ахмадуудад зориулсан тоглоомын талбай, спортын цогцолбор байгуулахаар шийдвэрлэлээ.
Хан-Уул дүүргийн 5,6-р хороо буюу бидний нэрлэж заншсан Яармагийн бүсийн иргэд олон жилийн турш хүүхдийн тоглоомын талбай болон ахмадуудад зориулсан салхилах цогцолбор барих санаачлага гаргаж байсан боловч “Эс Си Эм” ХХК нь уг газрыг эзэмшиж байсан учир иргэдэд зориулсан бүтээн байгуулалт хийх боломжгүй байсаар өдий хүрчээ.
Харин энэхүү шийдвэрийн иргэд, оршин суугчид талархан хүлээн авч өөрсдийн санаачлагаар хүүхэд, залуус ахмадуудад зориулсан амралтын цогцолбор байгуулах болно гэдгээ хэлж байсан юм.
Хотын дарга нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж, ашиглаж буй иргэдэд тухайн газраа хуулийн дагуу, гэрээнд заасан эрх үүргээ биелүүлэн ажиллахыг уриалж, нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж ашиглаж байгаа иргэд хуулийн дагуу тухайн газар дээрээ үйл ажиллагаагаа явуулахыг санууллаа.
Өмнө нь Нийслэлийн 29 болон 33 дугаар дунд сургуулийн хашаанд хууль бусаар олгосон газар, Богд хааны Ордон музейн хойд талд хууль бусаар олгосон газар, “Өгөөж чихэр боов”-ны үйлдвэрийн урд талбай буюу “Унагатай хөшөө”-тэй ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай дээр хууль бусаар олгосон газар эзэмших зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгосон юм.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
| Яармагт хууль бусаар газар эзэмшиж байсан ААН-ийн гэрчилгээг цуцалжээ |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой