Такси дуудлагын үйлчилгээний “Uber« компани түрээсийн унадаг дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Эдгээр үйлчилгээг нэвтрүүлснээр компанийн таксины үйлчилгээний орлого буурах эрсдэлтэй ч хотын аялалд тун тохиромжтой гэж үзэж байгаа юм.
Тус компанийн захирал Дара Хосроушахи хот дотор явахад илүү тохиромжтой унадаг дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээг манай компани үзүүлэх болно гэжээ. Хол замд энэ үйлчилгээ нь тохиромжгүй тул богино зайнд зөвхөн хот дотор явах зориулалттай гэжээ. Мөн тэрбээр 10 байшингийн цаана очих гэж заавал машин барих шаардлагагүй гэв.
Компанийн зүгээс энэ үйлчилгээг нэвтрүүлснээр богино хугацаанд санхүүгийн хувьд ашиггүй байх ч яваандаа үйлчлүүлэгчид нэмэгдэнэ гэж таамаглаж байгаа юм.
‘’Uber’’ компани өнгөрсөн жилээс эхлэн хэд хэдэн дугуй үйлдвэрлэгч компаниудад хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Jump цахилгаан дугуй үйлдвэрлэгч компанийн дугуйнууд Нью Йорк, Вашингтон зэрэг америкийн 8 том хотуудад үйлчилгээнд нэвтрээд эхэлсэн аж. Харин удахгүй гадаадын зах зээлд буюу Германы Берлин хотод нэвтрэхээр болсон гэжээ.
Өнгөрсөн жил ‘’Uber’’ компани 4.5 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласан. Такси дуудлагын үйлчилгээний орлого нэмэгдэж байгаа ч дугуйн түрээс, хоол хүргэлтийн үйлчилгээ зэрэг үйлчилгээг нэвтрүүлснээр илүү их зардал гарч байгаа юм.
Эх сурвалж: BBC
| Uber компани түрээсийн дугуйн үйлчилгээ нэвтрүүлнэ |
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ