Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн “Орхон” голын “Хар усны тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд 30 км-т, сумын төвөөс баруун урд 35 км-т/ Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат иргэн Э /41 настай, эрэгтэй/ 08.23-ны өдрийн 23:30 цагт ажилчдын гэрээс согтуу гараад сураггүй, усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 08.26-ны өдрийн 08:40 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн зургаан алба хаагч, нэг автомашин, Цагдаагийн байгууллагын хоёр алба хаагч, орон нутгийн 15 иргэн, тус сумын Орхон голоос 33 км урсаж, гурван метрийн гүнд хоёр удаа шумбалт хийж, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Элстийн нуга” гэдэг газар “Орхон” голын усанд осолдсон байсныг 08.26-ны өдрийн 19:10 цагт олж, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Ц.ОРГИЛ
| Согтуурсан үедээ усанд живж, амь насаа алдсан хэрэг гарчээ |
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ