Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2012-2016 онд томилогдон ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэнд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн анхан шатны шүүх хэлэлцээд, түүнийг шүүх гэм буруугүй хэмээн үзэж хэргийг цагаатгажээ.
Түүнийг ажиллах хугацаандаа өөрийн хамаарал бүхий хүний нэр дээр “River garden”цогцолбор хотхоноос 1.1 тэрбум төгрөгийн үнэтэй 344.8 мкв талбай бүхий орон сууцыг худалдан авсан боловч энэ тухайгаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй, хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй хэмээн Авлигатай тэмцэх газар /АТГ/ шалгаж байсан юм. Прокурорын байгууллагаас түүнд яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлэн шүүх бүрэн эрхийнхээ дагуу шийдвэр гаргасан учраас АТГ ямар нэгэн тайлбар хэлэх боломжгүй гэж байлаа.
2016 оноос шалгагдаж эхэлсэн уг хэргийг АТГ-аас яллах дүгнэлт үйлдүүлж, долоон ч удаа прокурорын байгууллагад шилжүүлсэн байдаг. Улмаар Нийслэлийн Прокурорын газраас Р.Эрдэнэбүрэнд Эрүүгийн хуулийн 22.10-ын нэг дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хөрөнгө, орлогоо их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” хэмээн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Улмаар шүүхээс Р.Эрдэнэбүрэнг цагаатгах шийдвэр гаргасан аж.
Ц.ОРГИЛ
| Р.Эрдэнэбүрэнд холбогдох хэргийг шүүхээр цагаатгажээ |
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ