Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлыг АТГ-аас шалгаж байгаа. Мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг мөн ажиллаж байгаа юм.
Энэ асуудал одоо ямар шатандаа яваа талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогоос тодрууллаа. Тэрбээр "Төрийн албан тушаалтнуудтай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. УИХ-аас байгуулагдсан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг мөн давхар ажиллаж байна. АТГ-аас УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэгт мэдээлэл өгсөн. Дахиж өгөхөөр бэлдэж байна. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
Хэргийг сануулбал, Монгол Улсын Засгийн газрын 2009 онд "Оюу толгой" ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй асуудлаар АТГ-аас Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тодруулбал, “Оюу толгой” ХХК нь Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу цахилгаан станц барьж ашиглалтад оруулах, Монгол Улсаас цахилгаан эрчим хүч авах үүргээ биелүүлээгүй бөгөөд одоог хүртэл БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортоор авч хэрэглэж байна. Иймээс Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг түдгэлзүүлсэн холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
| АТГ: Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байна |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой