Нийслэлийн Хан-Уул дүүрэгт оршин суудаг 37 настай эмэгтэй Дархан-Уул аймгаас Б.Энхжин охиныг хулгайлан, Улаанбаатар хотод авчирсан байхад нь Цагдаагийн албан хаагчид илрүүлсэн баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, 2018 оны наймдугаар сарын 19-ний өдөр 5 настай Б.Энхжинг гэрийнхээ гадаа тоглож байхад нь П.Батсуурь гэгч эмэгтэй “Зайрмаг авч өгье” гэж охиныг хуурч авч явсан бөгөөд тухайн өдрийнхөө 18.00 цагийн Дархан-Улаанбаатар чиглэлийн автобусаар нийслэл хотод ирсэн байдаг.
Тэгвэл охиныг хулгайлсан хэрэгт сэжиглэгдэж буй П.Батсуурьт Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр нэг сарын хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас энэ сарын 24 ны өдөр гаргажээ. Түүнийг Дархан-Уул аймгийн цагдан хорих байранд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Ц.ОРГИЛ
| Хүүхэд хулгайлсан эмэгтэйг Дархан-Уул аймагт цагдан хорьжээ |
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ