Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2018-2019 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргажээ.
Зуншлагын байдал 2018 оны наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 90 орчим хувьд хэвийн сайн, 10 гаруй хувьд дунд зэрэг, зөвхөн Баянхонгор аймгийн ганц нэг сумын нутгаар муу байна. Энэ жилийн зуншлага 7 дугаар сарын 2 дугаар арав хоногоос сайжирч, 31-н гэхэд нутгийн 70 хувьд сайн, 20 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу гарчээ.
Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
42% нь 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)
21% нь 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
23% нь 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
5% нь 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)
9% нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна.
Бэлчээрийн даацын зургаас харахад нутгийн 60 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой. Харин нутгийн 40 шахам хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатай байна.
Аймгийн дүнгээр авч үзвэл Ховд, Баянхонгорын ихэнх, Говь-Алтай, Өвөрхангайн зарим сумын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй.
Даац их хэмжээгээр хэтэрсэн нутагт:
1. Баян-Өлгийн Цэнгэл, Булган
2. Увсын Завхан, Малчин
3. Ховдын Эрдэнэбүрэн, Жаргалант, Ховд, Булган, Дуут, Зэрэг, Буянт, Мөст, Мянгад, Манхан, Чандмань, Дарви
4. Завханы Эрдэнэхайрхан, Дөрвөлжин
5. Говь-Алтайн Дарви, Төгрөг, Тонхил, Халиун, Бигэр, Чандмань, Цогт, Тайшир
6. Баянхонгорын Хүрээмарал, Заг, Баянхонгор, Баацагаан, Баянцагаан, Баянговь, Баянлиг, Өлзийт, Жинст, Галуут, Бөмбөгөр
7. Архангайн Хайрхан, Өгийнуур
8. Өвөрхангайн Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, Өлзийт, Богд, Гучин-Ус, Сант, Тарагт,
9. Хэнтийн Дархан,
10. Сүхбаатарын Уулбаян,
11. Өмнөговийн Баяндалай сум орж байна.
Энэ жил ихэнх нутагт зуншлага оройтсон, бороо их орсон газраар лууль шарилж зэрэг нэг наст ургамлууд ургаж, говийн нутгаар таана, хөмөл зонхилсон тул га-ийн ургац ахиу гарчээ. Энэ нь бэлчээрийн даац сайнаар гарахад нөлөөлсөн байна. Гэхдээ эдгээр ургамлууд өвөл хавартаа бэлчээрт хадгалагдаж үлдэхгүй онцлогтойг анхаарах шаардлагатай аж.
Тайлбар: Төв аймгийн Өндөрширээт сумын бэлчээрийн судалгааны 1 цэгт Туул гол үертэй байгаагаас, Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд бороо их орж, машин явах боломжгүйгээс 3 цэгт ажиглалт хийж чадаагүй байна. Харин Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 1 цэгт малын өвчний хорио цээрийн улмаас ажиглалт хийх боломжгүй байжээ.
Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн
| Нийт нутгийн 90 орчим хувьд зуншлага хэвийн байна |
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?
БНХАУ 1000 метрийн гүнд аялах жуулчны шумбагч төхөөрөмж бүтээж байна
Ормузын хоолойн гацаа Азийн зах зээлийг сандаргаж, шатахууны үнэ дээд цэгтээ хүрлээ
Бензиний үнэ өсөх сургаар Хятадын жолооч нар ШТС-уудад оочер үүсгэлээ
ОХУ-ын газрын тосны экспортын хамгийн том боомт Украины агаарын цохилтод өртлөө
Г.Энэрэл найз охиныхоо биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгджээ
ХҮН намын зөвлөл Туулын хурдны замын төслийн танилцуулгыг сонсоно
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Өвөг дээдсийн үргэлжлэл, эх орны батлан хамгаалагчид
МАН-ын Удирдах зөвлөл 11 цагт хуралдана
Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр" тохиож байна
Либертари намыг Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэлээ
Боловсрол, Эрчим хүчний сайд нарыг маргааш шинээр томилно
АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Таны логик сэтгэлгээ хэр зэрэг хөгжсөн бэ? IQ-гаа сориод үзээрэй!
Та ямар төрлийн хүн бэ? QUIZ ТЕСТ
Ангараг дээрх анхны Ногоон байгууламж уу, эсвэл Технологийн хий үзэгдэл үү?