Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
"Монполимет" ХХК-ийн Заамар дахь алтны уурхайд нэг хүн амиа алджээ
7 жил өмнө   1107
УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын "Монполимет" ХХК-ийн Заамар дахь алтны уурхайд үйлдвэрийн осол гарчээ. Тодруулбал, тус уурхайд гагнуурчнаар ажиллаж байсан 60 орчим настай иргэн өчигдөр экскаваторын шанаганд дарагдаж нас барсан байна. 
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад "Төв аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна" гэсэн хариултыг өглөө. 
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар юм гагнаад сууж байхад нь экскаваторын шанаганы тросс тасарч дээрээс нь унасан гэнэ. Талийгаачийн ар гэрийнхэн өчигдөр Заамар луу явсан бөгөөд хэргийн газар очиход Төв аймгийн цагдаа, шүүх эмнэлэг, прокурорынхон оччихсон хэнийг ч дотогш нэвтрүүлээгүй байна.
Ослын шалтгааныг үргэлжлүүлэн цагдаагийн байгууллага шалгаж байна. 
Дашрамд, “Монполимет” ХХК-ийн 882.7 сая төгрөг, 3 сая 970 мянган ам.долларын өрийг Монголбанкны эрсдлийн сангаас хаасан тухай medee.mn сайт мэдээлж байв.
 
 
Ц.ОРГИЛ
"Монполимет" ХХК-ийн Заамар дахь алтны уурхайд нэг хүн амиа алджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0