Цөөн үгээр:
  • Юнител группийн ажилтнууд 8 дахь жилдээ сайн дураараа цусаа хандивлалаа
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
8 жил өмнө   729
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 31, есдүгээр сарын 01-ний өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг бороо орох төлөвтэй байна. Мөн есдүгээр 2-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 4-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орж, сэрүүснэ.
Иймд,
• Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх
• Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх
• Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих
• Хүүхдийг хараа хяналтгүйгээр орхилгүй, гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны  орчимд тоглуулахгүй байх,
• Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,
• Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0