Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Эрдэнэ, Сайншанд, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Гурвансайхан, Дэрэн, Дэлгэрцогт, Адаацаг, Булган аймгийн Рашаант, Гурванбулаг, Төв аймгийн Баянцагаан, Эрдэнэсант, Өмнөговь аймгийн Манлай, Сүхбаатар аймгийн Онгон, Эрдэнэцагаан, Наран, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Орхон аймгийн Жаргалант, Дорнод аймгийн Чулуунхороот сум зэрэг 9 аймгийн 19 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна.
2018 он гарсаар нийт 404 өрхийн 4,468 толгой мал шүлхий өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээр өвчилж, 3,268 толгой малыг зориудын устгалд хамруулжээ.
Засгийн газрын 2018.01.24-ний өдрийн 29 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд ОХУ-ын Холбооны мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах төвтэй 2.0 сая тун шүлхийн вакцин шууд худалдан авах гэрээ байгуулсан. ОХУ-аас 2018 онд 7.1 сая тун вакциныг арилжааны шугамаар авахаас эхний ээлжийн 500 мянган тунг ийнхүү хүлээн авсан. Эхний ээлжийн 500 мянган тун вакциныг өчигдөр хүлээн авч, зориулалтын тээврийн хэрэгслээр яаралтай вакцин шаардлагатай байгаа Булган, Орхон, Хэнтий Дундговь, Өмнөговь, Төв, Дорноговь аймгуудад хүргүүлж эхэллээ. Үлдэгдэл вакциныг 4-р сарын 20-ны дотор хүлээн авч шаардлагатай газруудад нь хуваарилан хүргүүлэх юм.

Тавдугаар сарын нэгнийг хүртэл дараах газруудад ариутгал халдваргүйтгэлийн цэгүүдийг ажиллуулж эхэллээ.
Төв зам дагуу нийслэлд Баянзүрх,
Яармаг, 22-ын шалган нэвтрүүлэх товчоо,
Налайх 4-р зөрлөг,
Төв аймаг Дов толгой,
Баянхонгор аймгийн Байдрагийн гүүр,
Завханы Тэлмэнгийн даваа,
Сэлэнгийн Баруунбүрэн,
Дархан-Уул аймгийн Хонгор сум.
Энэ жилээс эхлэн өвлийн хүйтэнд вакцин тарьдаг байдлыг зогсоож цаашдаа мал эмнэлгийн халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт, тарилгын ажлыг 4-10-р сарын хугацаанд бүрэн хийж дуусгахаар ХХААХҮЯ-наас ажлын төлөвлөгөө гарган мэргэжлийн байгууллагад чиглэл өгч ажиллаж байгаа аж.
| Есөн аймгийн 19 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна |
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?
БНХАУ 1000 метрийн гүнд аялах жуулчны шумбагч төхөөрөмж бүтээж байна
Ормузын хоолойн гацаа Азийн зах зээлийг сандаргаж, шатахууны үнэ дээд цэгтээ хүрлээ
Бензиний үнэ өсөх сургаар Хятадын жолооч нар ШТС-уудад оочер үүсгэлээ
ОХУ-ын газрын тосны экспортын хамгийн том боомт Украины агаарын цохилтод өртлөө
Г.Энэрэл найз охиныхоо биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгджээ
ХҮН намын зөвлөл Туулын хурдны замын төслийн танилцуулгыг сонсоно
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Өвөг дээдсийн үргэлжлэл, эх орны батлан хамгаалагчид
МАН-ын Удирдах зөвлөл 11 цагт хуралдана
Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр" тохиож байна
Либертари намыг Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэлээ
Боловсрол, Эрчим хүчний сайд нарыг маргааш шинээр томилно
АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Таны логик сэтгэлгээ хэр зэрэг хөгжсөн бэ? IQ-гаа сориод үзээрэй!
Та ямар төрлийн хүн бэ? QUIZ ТЕСТ
Ангараг дээрх анхны Ногоон байгууламж уу, эсвэл Технологийн хий үзэгдэл үү?
О.Баасанхүү: АН-ын Үндэсний бодлогын хороонд нэр дэвшихэд ₮6 сая төгрөг тушаана
Л.Цандэлэгийн хүү, хар тамхины хэрэгт холбогдоод байсан Ц.Тогтуунд зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ
Мөрдөгчид Эпштейний эдлэнгээс нууц булш хайж эхэлжээ