Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Хар тамхи зарж, борлуулдаг бүлэг этгээдийг баривчилжээ
7 жил өмнө   744
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт айлын гэр эзгүйчлэн эд зүйлсийг нь хулгайлдаг бүлэг этгээдийг саяхан саатуулжээ. Тэд өнгөрсөн зунаас эхлэн 25 айлаас эд зүйлс хулгайлсан болохоо хэргийн шалгалтын явцад мэдүүлжээ. Тэднийг саатуулах явцад  хувцас хэрэглэлээс нь “шавар” гэж нэрлэгддэг мансууруулах төрлийн бодис илэрчээ. Улмаар хэрэгт холбогдсон долоон залууг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан аж.
 
Эх сурвалжийн мэдээлснээр тэдний гурав нь төв аймгийн нутаг дэвсгэрээс каннабис хэмээх мансууруулах төрлийн ургамал түүж авчран борлуулдаг байсан нь тогтоогдсон гэнэ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа аж.
 
А.ЦЭЛМЭН
Хар тамхи зарж, борлуулдаг бүлэг этгээдийг баривчилжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0