Сүүлийн арван жилийн статистикаас үзэхэд хулгайн хэрэг тогтмол өсөж буй. Өнгөрсөн онд улсын хэмжээнд энэ төрлийн хэрэг 12 222 гарч, 30 гаруй тэрбум төгрөгийн хохирол иргэд, байгууллагад учирчээ. Энэ нь 2016 оныхоос 34 хувиар өссөн үзүүлэлт юм.
Тиймээс хулгайн гэмт хэрэг, тэр дундаа халаасны хулгайчийн үйлдлийг таслан зогсоохоор нийслэлийн Цагдаагийн газрынхан гар утас борлуулдаг төвүүдийн удирдлагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хулгайд алдсан бараа худалдан авч, дамлан зарж буй хүнд лангуугаа түрээслэхгүй байх хэлцэлд хүрэв.
Энэ хүрээнд өчигдөр цагдаагийн байгууллагынхан гар утасны ченжүүдтэй уулзлаа. Халаасны хулгайч нар иргэдийн гар утас, хэтэвчийг нь “авдаг”. Ингээд хулгайлсан гар утсаа хямд үнээр ченжүүдэд худалддагийг хүн бүр мэддэг болсон. Харин өнөөх ченж нь тухайн барааг авсан үнээсээ ахиугаар бусдад борлуулдаг сүлжээ Монголд бий болсныг цагдаагийн байгууллагын эх сурвалж энэ үеэр мэдээлэв.
Тиймээс гар дээрээс утас борлуулдаг хүмүүсээс “буруу гарын” эд зүйл худалдаж авахгүй байхыг анхааруулав. Учир нь алдагдсан эд зүйлс авсан хүнийг 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж буй Эрүүгийн хуулийн 17.1-д “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Гэмт хэргийг байнга үйлдэж, зохион байгуулалтад орсон бол хохирлын хэмжээ харгалзахгүй 5-12 жил хорино” гэсэн заалт болон энэ хуулийн 18.6 дугаар зүйлийн “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорино. Уг хэргийг байнга үйлдэж, зохион байгуулалтад орсон бол 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсний дагуу хариуцлага тооцох болжээ.
| Хулгайн утас “ашигласан” хүнийг мөнгө угаасан гэж яллана |
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ
Стефен Карри Хятадын "Li-Ning" брэндтэй гэрээ байгуулснаа зарлалаа
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, албан хаагчдад хариуцлага тооцох үүрэг өгчээ
Adobe ажлаасаа уйдсан ажилтандаа 1-2 сарын цалинтай чөлөө олгодог
Охины зүрхний цохилт зогссон талаар ар гэрийнхэнд нь дуулгажээ