Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Б.Амархүүд холбогдох шүүх хурал хойшиллоо
7 жил өмнө   548
Дуучин Б.Амархүү нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр (2018.11.12) 15:00  цагт Нийслэлийн  Сүхбаатар дүүргийн шүүхэд болохоор товлогдоод байсан.
 
Шүүх хуралд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэрч шинжээч оролцуулах хүсэлтийг гаргасан байна. Энэ дагуу шүүх хуралдааныг 2018 оны арваннэгдүгээр 23-ны 10:00 цаг хүртэл хойшлуулжээ.
 
Холбогдох хэргийг сануулбал, Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нар нь "C1" телевизийн сэтгүүлч, хөтлөгч Ц.Чойжилсүрэнг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдсан. Улмаар хэргийг прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1-д заасанчлан гэмт хэрэгт холбогдуулан, шүүхэд шилжүүлсэн байдаг.
 
Ц.ОРГИЛ
 
Б.Амархүүд холбогдох шүүх хурал хойшиллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0