Монгол улсын хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд ЕБС-ийг 40841 сурагч төгсөж, их дээд сургуульд элсэн орно. ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид ирээдүйд эзэмших мэргэжлээ сонгох хариуцлагатай бөгөөд амаргүй алхамтай тулгардаг. Сурагчид судалгаа, мэдээлэлгүйгээр бусдыг даган дуурайх, хөдөлмөрийн зах зээлийн бодит мэдээлэлгүйгээр мэргэжил сонгох, гэр бүл найз нөхөд бусдын нөлөөнд автах зэрэг байдлаар мэргэжлээ сонгох тохиолдол их байдаг.
.jpg)
Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын үндэсний аяныг эхлүүлсэн. БЗД-ийн сургуулиудын төгсөх ангийн сурагчдад Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Отгонтэнгэр их сургуультай хамтран тус аяныг энэ сарын 5-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.
.jpg)
Тус аянд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нэгдэж сонгогдсон тойргийнхоо дөрвөн сургуулийн 1400 орчим сурагчидтай уулзлаа. Тэрээр уулзалтын үеэр сурлага, спортын амжилтаараа тэргүүлсэн сурагчид Отгонтэнгэр их сургуульд суралцах 40 сая төгрөгийн тэтгэлгийг гардуулан өгсөн байна. Энэхүү тэтгэлэгт БЗД-ийн 48 дугаар сургуулийн сурагч Б.Ганхуяг, Ө.Сарандагина, 102 дугаар сургуулийн сурагч М.Хаянхярваа, 127 дугаар сургуулийн сурагч Б.Доржнамжил нар хамрагдахаар болжээ.
.jpg)
.jpg)


| Д.Оюунхорол тэргүүний сурагчдад 40 сая төгрөгийн тэтгэлэг гардууллаа |
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой