Нийслэлийн Геодези усны барилга байгууламжийн газар, Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар болон бусад холбогдох албаныхан шар усны үерт автаж болзошгүй газарт амьдарч буй иргэдтэй уулзаж, зөвлөгөө өгч, шар усны үерт автахаас сэрэмжлүүлэв. Улиастайн голын даланд 60 гаруй айл оршин суудаг. Даланг 1973 онд барьсан бөгөөд 1980 оноос хойш засвар хийгээгүй. Одоогийн байдлаар хана, хавтан нь нурсан байдалтай байна.Геодези усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров “Үерийн хамгаалалттай барилга байгууламжид иргэд ямар ч зөвшөөрөлгүйгээр дур мэдэн бууж, хашаа барьж амьдарсаар байна. Тур дундаа Улиастайн голын далан дагуу одоогийн байдлаар 60 гаруй айл өрх амьдарч байгаа юм. Айлууд далангаас 10 м-ийн зайд суурьших ёстой. Гэтэл далан дээр хашаа хатган, гэр барьж амьдарч байгаа нь эргээд тус иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж амь насыг хохироох эрсдэлтэй. Сүүлийн үед энэхүү даланд шороо асган газрыг тэгшилж зөвшөөрөлгүйгээр буух айлуудын тоо нэмэгдэж байгааг ойр орчмын иргэд манай байгууллагад мэдэгдсэн. Бидний зүгээс үерийн эрсдэлтэй бүсэд байгаа эдгээр айлд байнга сануулга, шаардлага өгдөг. Эрх зүйн орчин дутмаг учраас иргэд бидний шаардлагыг хүлээж авахгүйгээр хохирох тохиолдол цөөнгүй байдаг. Улиастайн голын даланг 1973 онд барьсан. 1980 оноос хойш засвар хийгээгүй. Одоогийн байдлаар хана, хавтан нь нурсан байдалтай байна. Улаанбаатар хотод үер усны хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүйгээр буусан 1279 айл өрх, 321 аж ахуйн нэгж байдаг. Эдгээрт удаа дараа мэдэгдэх хуудас өгч, шаардлага хүргүүлдэг боловч иргэд өөрсдийн ухамсраар нүүдэггүй.

| ЗАРИМ АЙЛ ӨРХИЙГ ШАР УСНЫ ҮЕРТ АВТАХААС СЭРЭМЖЛҮҮЛЭВ |
Цэргийн бүртгэл энэ сарын 23-ныг дуустал үргэлжилнэ
АНУ-ын хүчин газрын тосны хоёр танкерыг хураан авсны нэг нь Оросын далбаатай байжээ
Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага
Ханх сумын нутаг 4.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө
Соёлын төв өргөөг нурааж, хоёр блок бүхий 50 давхар барилга барих төслийг боловсруулах үүрэг өгчээ
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав
Гадаад валютын албан нөөц 7 тэрбум долларт хүрлээ
Ж.Батзанданг Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөс чөлөөлжээ
Улаанбаатар хотын 176 гэрэл, дохиотой уулзварт 1606 ширхэг Al камер суурилуулжээ
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлын гуравдугаар сард эхлүүлнэ
2026 он бол таны жил | Өрнийн зурхай
Санта Клаусын түүх
Дэд сайд Д.Мөнх-эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна