Цөөн үгээр:
  • Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно
  • Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн гэх М.Батчулууны хэргийг өнөөдөр шүүнэ
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
2 цагийн өмнө   129
Азийн аваргуудын лигт аваргаа хамгаалан өрсөлдөж буй үндэсний дээд лигийн 10 удаагийн аварга “Чингисийн Хүлэгүүд” багийнхан финалын шатанд өрсөлдөхөөр Малайзын Куала Лумпур хотод очжээ.
 
Тэд хэсгийн урьдчилсан шатнаас хоёр хожил, дөрвөн хожигдолтойгоор хоёрдугаар байраар шалгарснаар финалд өрсөлдөх шилдэг зургаан багийн нэг болсон юм. Тэгвэл финалд тэмцээний “А” хэсгийг тэргүүлсэн Индонезийн аварга “Дэва Юнайтед Бантен”, эзэн орны баг болох Малайзын аварга “Жохор Сөүтхерн Тайгерс”-тай маргааш болон нөгөөдөр тоглох хуваарьтай байна. Хуваарийн дагуу хамгийн эхний тоглолтоо маргааш эзэн орны багтай хийнэ.
 
“Жохор Сөүтхерн Тайгерс” баг 2023-2024 оны улиралд Малайзын лигийн дэд аварга, 2024-2025 оны улиралд аваргаар тодорчээ. Тус багт 2021 оны NBA-ын драфтын хоёрдугаар тойргийн 56 дахь сонголтоор “Шарлотт Хорнетс” багт ирж басан Скотти Льюис нэгджээ.
 
Тэгвэл энэ сарын 20-нд тоглох Индонезийн аварга “Дэва Юнайтед Бантен”-ы тухайд зургаан жилийн түүхтэй бөгөөд өнгөрсөн улиралд анх удаа лигийн аваргаар тодорчээ. 
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0