Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Венесуэлийн асуудлаархи Оросын тогтоолын төслийг баталсангүй
7 жил өмнө   520
Венесуэлийн асуудлаархи Оросын санал болгосон тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл батлаагүй байна. Оросын санал болгосон уг тогтооолын төслийг 7 улс эсэргүүцсэн бол 4 улс төсөлд түдгэлзсэн санал өгчээ. Харин Орос, Хятад, Экваторын Гвиней, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс тогтоолын төслийг дэмжсэн байна.
 Оросын санал болгосон тогтоолын төсөлд "Венесуэлд үүссэн хямралыг ард иргэд нь шийдвэрлэх ёстой бөгөөд тус улсын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг завдах, цэргийн хүч ашиглах аюул учруулах нь байж боломгүй явдал юм" хэмээн тусгажээ. Түүнчлэн улс орны нөхцөл байдлыг тайван замаар шийдвэрлэх ёстойг баримт бичигт онцлон дурдаж, хүмүүнлэгийн тусламж хүргэх асуудлаар Венесуэлийн эрх баригчидтай зөвшилцөхийг Орос  улс уриалсан байна.
 
Ц.ОРГИЛ
Венесуэлийн асуудлаархи Оросын тогтоолын төслийг баталсангүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0