Цөөн үгээр:
  • Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно
  • Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн гэх М.Батчулууны хэргийг өнөөдөр шүүнэ
ТЕГ:Ийм хэрэг гарагүй, худал ташаа мэдээлэл түгээсэн байна
7 жил өмнө   468
Хэвлэлийн хуудаснаа өнөөдөр /2019.05.29/ Тагнуулын ерөнхий газрын нэгэн томоохон дарга хүчингийн хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн талаар мэдээлсэн.
 
Уг мэдээлэлд Тагнуулын ерөнхий газрын удирдлагууд нэгэн амралтын газар очиж, амарч байх үед уг хэрэг үйлдэгдсэн бололтой. Мөн хохирогч эмэгтэйн зүгээс хууль хяналтын байгууллагад хандан гомдол гаргаж, Шүүхийн шинжилгээний хүрээлэнд хандсан бөгөөд хэрэгт холбогдсон хүн нь удам дамжин тус байгууллагад ажилласан нэгэн. Тушаал биелүүлээгүй үндэслэлээр ажлаасаа халагдсан байсан ч саяхан эргэн орсон гэх мэдээлэл байгаа талаар дурджээ.
 
Харин Тагнуулын ерөнхий газрын эх сурвалж “Ийм хэрэг гараагүй. Худал ташаа мэдээлэл түгээсэн байна” гэх хариултыг өгсөн аж.
 
ТЕГ:Ийм хэрэг гарагүй, худал ташаа мэдээлэл түгээсэн байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0