Цөөн үгээр:
  • Зайсангийн шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ
Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн цолыг хураах асуудлыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ
6 жил өмнө   708
Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан. Шинжилгээгээр хоёр бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн юм. Улсын аварга Э.Оюунболд шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж баяр наадмыг зохион байгуулах хороог шүүхэд өгөөд байгаа. Харин улсын начин Д.Цэрэнтогтохын "В" сорьцынх нь хариу "А"-тайгаа таарсан тул допинг илэрсэнд тооцож, барилдах эрхийг хоёр жилээр хасаж, чимгийг нь хураах саналыг Үндэсний бөхийн салбар хорооноос гаргаад байгаа.
 
Энэ асуудалтай холбогдуулж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо маргааш хуралдахаар болжээ. Энэ жилийн сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн хоёр бөхийн асуудлыг хэлэлцэж, цолыг хураах асуудлыг Ерөнхийлөгчид өргөн барина гэдгээ Баяр наадмыг зохион байгуулах хороон дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ. Түүнчлэн зарим бөхийн даваа ахиулах, барилдах эрхийг хасах асуудал ч шийдэгдэнэ.
Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн цолыг хураах асуудлыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0