“Барилгын салбар дахь стратегийн түншлэл” төслийн нээлт өнөөдөр Улаанбаатар хотноо боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн суурин төлөөлөгч Даниел Пассон тэргүүтэй албаны хүмүүс болон төсөлд хамрагдаж байгаа Герман, Монголын хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.
Төслийн нээлтийн үеэр Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар: “Эрчим хүчний зарцуулалт болон үр ашигтай орон сууц, барилга байгууламж барих, дэд бүтцийг хөгжүүлэх нь дэлхий дахинаа улам бүр чухал болж байна. Барилга угсралтын салбар дахь эрчим хүчний үр ашиг, дэд бүтцийг хөгжүүлэх асуудал нь Монгол Улсын Засгийн газрын чухал ач холбогдолтой зорилтуудад багтдаг хэдий ч энэ салбарт хангалттай тооны мэдлэг ур чадвартай мэргэжилтэй ажилтан хомс байна. Тиймээс орчин үеийн техник, технологийн мэдлэгтэй, ур чадвартай ажилчдыг нэн түрүүнд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудаар дамжуулан бэлтгэх, давтан сургах хэрэгтэй байна.
Түүнчлэн энэхүү асуудалд шийдэл олохоор өртөг багатай, нөөцийн хэмнэлттэй, эрчим хүчний үр ашигтай барилга угсралтыг хэрэгжүүлэн, барилгын материалын орчин үеийн техник, технологийн шийдлийг нэвтрүүлэх чиглэлд төр, хувийн хэвшлийн стратегийн түншлэлийг бий болгох зорилгоор “Барилгын салбар дахь стратегийн түншлэл” төслийг эхлүүлэх болсонд талархаж байна” хэмээн онцлон тэмдэглэв.
Монгол Улсын барилгын салбарт мэргэжилтэй ажилтныг үйлдвэр дээр бэлтгэх, сургалтын чанарыг сайжруулах, эрчим хүчний технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхэд чиглэж байгаа бөгөөд төсөл нь 2019 оны 9 дүгээр сараас 2022 оны 8 дугаар сарыг дуустал гурван жилийн хугацаанд хэрэгжихээр төлөвлөгдсөн.
Төсөл хэрэгжих хугацаанд барилгын салбарт ажиллаж буй мэргэжилтэй ажилтнуудыг чадавхижуулах, сургалтын агуулгыг боловсруулахаас гадна уг сургалтыг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын сургалттай нэгтгэж, сайжруулна гэдгийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн /ГОУХАН/ суурин төлөөлөгч энэ үеэр мэдэгдлээ.
| “БАРИЛГЫН САЛБАР ДАХЬ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО |
Д.Трамп нийтлэлээ бусдаас түрүүлж унших эрхийг сарын 100 мянган ам.доллароор зарж эхэллээ
Арабууд монгол иргэнийг дайрч хөнөөсөн байж болзошгүй хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ