Монгол улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласны дагуу Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийг есдүгээр сарын 16-наас 27-ны өдрийг хүртэл Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Барилга, хот байгуулалтын салбарынхан хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, томоохон арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлаа тайлагнаж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг газар дээрээс хүргэн, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.
Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, “Нийслэлийн орон сууцны корпораци”, Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Ус сувгийн удирдах газар, Орон, сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, салбарын мэргэжлийн холбоод, ТББ-ууд, барилгын салбарын шилдэг ААН зэрэг 40 орчим байгууллага “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-т оролцож ажлаа тайлагнаж, зөвлөгөө мэдээлэл өгөн, санал хүсэлтийг хүлээн авч байна.
Өдөрлөгт оролцсон иргэд өөрийн сонирхсон болон шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг яамны ажилтнууд болон холбогдох байгууллагуудаас биечлэн авч, барилга, хот байгуулалтын салбарын бүхий л үйлчилгээг нэг цэгээс авах боломжтой.
| БХБЯ-НЫ “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-Т 40 ОРЧИМ БАЙГУУЛЛАГА ОРОЛЦОЖ ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙНА |
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ
Стефен Карри Хятадын "Li-Ning" брэндтэй гэрээ байгуулснаа зарлалаа
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, албан хаагчдад хариуцлага тооцох үүрэг өгчээ
Adobe ажлаасаа уйдсан ажилтандаа 1-2 сарын цалинтай чөлөө олгодог
Охины зүрхний цохилт зогссон талаар ар гэрийнхэнд нь дуулгажээ