Гуравдугаар сарын 19-23-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 868 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүнээс зам тээврийн ослын 610 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 34 хүн гэмтэж бэртсэний 8 нь бага насны хүүхэд, орон нутагт 2 хүний амь нас хохирчээ.
Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 142 зөрчлийг илрүүлсэн бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 28 жолоочид шүүхээр 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.
Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 3 жолооч, 3 явган зорчигч зам тээврийн осолд холбогдож, өртсөн байна.
Нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг үйлдэгдсэн хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 23 осол, мөргөлдөх хэлбэрээр 28, үл хөдлөх зүйл буюу гэрлийн шон, хашаа, байшин мөргөсөн 3 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд нийт бүртгэгдсэн ослыг өмнөх 7 хоногтой харьцуулахад нийт дуудлага 30 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл 37 хувиар, гэмтсэн хүний тоо 11 хувиар буурчээ.
Бүртгэгдсэн осол хэргээс дурьдвал:
ЧД-ийн нутаг Доод салхитын замд T.Landcruiser-100 маркийн автомашины жолооч нь Б нь өөрийнхөө хашаанд өөрийнхөө гэрийг мөргөж, гэрт байсан хүүхэд болох 6 настай Б-г мөргөж гэмтээсэн,
Дорнод аймгийн нутаг Өндөр хошуу гэх газар асфальтан замд T.Pruis маркийн автомашин онхолдож, зорчигч 26 настай О-н амь нас хохирсон хэрэг тус тус гарчээ.
Мөн гуравдугаар сарын 22-ны өдөр СБДЗЦХ-ийн алба хаагч нь ЧД-ийн 13-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Н, М нарыг 19-22 насны эрэгтэй И,О нар нь заазуур тулган дээрэмдэж байсан хэргийг үйлдэл дээр нь илрүүлэн таслан зогсоож, одоо шалгалтын ажиллагаа хийгдэж байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
| 28 жолоочид баривчлах шийтгэл оногдуулжээ |
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ
Стефен Карри Хятадын "Li-Ning" брэндтэй гэрээ байгуулснаа зарлалаа
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, албан хаагчдад хариуцлага тооцох үүрэг өгчээ
Adobe ажлаасаа уйдсан ажилтандаа 1-2 сарын цалинтай чөлөө олгодог
Охины зүрхний цохилт зогссон талаар ар гэрийнхэнд нь дуулгажээ