Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооноос “Ажлын байр – Дарамтгүй орчин” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохин байгууллаа.
Ажлын байранд хэн нэгнийг гоочлох, ялгаварлан гадуурхах асуудал нь хамт ажилладаг хүндээ зүгээр нэг нэр хоч өгч, хошигнохоос хамаагүй ноцтой, том асуудал. Ажлын байранд ямарваа нэгэн хэлбэрээр дарамт үзүүлэх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа хэрэг юм.
Ажлын байрны дарамт нь хувь хүн, эсхүл ажилчдын бүлэгт чиглэсэн бие махбод, сэтгэл санааны шинжтэй, шударга бус, байнгын сөрөг довтолгоо байдаг. Ихэвчлэн айлган сүрдүүлэх, бүлэглэн дээрэлхэх зэргээр түрэмгий үйлдлээр илэрдэг.
Хэлэлцүүлэгт оролцогчид ажлын байрны дарамтыг зөвхөн бэлгийн дарамтаар хязгаарлаж харахгүй байхыг сануулж байлаа. Учир нь ажлын байрны дарамтад эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн хүн өртдөг. Гэр бүлийн байдал, төрсөн нутаг, үндэс угсаа, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж, ажлын үзүүлэлтийг шударга бусаар үнэлэх, цалин урамшууллыг нь хасах, үндэслэлгүйгээр ажлаас халах, сүрдүүлэх зэргээр бүх талын дарамт шахалтыг үзүүлснээр ажилтнаар халагдах өргөдлийг нь бичүүлдэг явдал байсаар байна.
Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүгийн болон Зөрчлийн тухай, Төрийн албаны тухай зэрэг хуулиудад ажлын байрны дарамт гэдгийг өргөн хүрээнд оновчтой тодорхойлох шаардлагатай гэлээ.
Мөн хохирогчдын нэр хүндийг хэрхэн хамгаалах, дарамтад байх үедээ ямар байгууллагад хандаж эрхээ хамгаалуулах, хохирлыг тооцох аргачлал, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага ямар байх зэргийг нарийвчлан зохицуулах хэрэгтэй талаар санал бодлоо илэрхийлж байлаа.
Манай улс ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудлыг анх 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд оруулсан байдаг. Харин бусад органик хуульд ийм зохицуулалт байдаггүй.
“Ажлын байрны бэлгийн дарамт гэдэг хүсээгүй байхад нь үг хэл, бие, бусад хэлбэрээр бэлгийн сэдлээ илэрхийлсэн, хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, үүний улмаас ажил албан тушаал, эд материал, сэтгэл санаа бусад байдлаар хохирох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэж, айлган сүрдүүлж тулган шаардсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж дээрх хуульд заасан. Судалгаанаас харахад ажлын байрны бэлгийн дарамтыг ихэвчлэн удирдах албан тушаалтнууд үйлддэг байна.
“2016 оны Эмэгтэйчүүдийн сангийн судалгаагаар ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн хүмүүсийн 97.5 хувь нь эмэгтэй, 2.5 хувь нь эрэгтэй байсан. Салбарыг нь харвал хууль сахиулах, сургуулийн орчин, урлаг соёлын салбарт түгээмэл ажиглагддаг. Гэхдээ энэ нь бусад салбарт байхгүй гэсэн үг биш.
Сүүлийн 6-7 жилд ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой өргөдөл гомдол эрс нэмэгдсэн. Тэдгээр нь дандаа идэвхтэй үйлдэл буюу эмэгтэйн биед хүрсэн, санал тавьсан, албан тушаалаар айлган сүрдүүлж тулган шаардсан байдаг.
Шалгаж тогтоогоод хариуцлага тооцуулахаар удирдах албан тушаалтанд нь хандахад хариуцлага тооцож байна гээд өөр байгууллагад дарга болгоод явуулчихдаг. Ийм учраас л таслан зогсоогдохгүй байгаа” хэмээн Хүний эрхийн үндэсний комиссын боловсрол судалгааны хэлтсийн ахлах референт Ц.Адьяахишиг илтгэлдээ танилцууллаа.

Төрийн албаны тухай шинэ хуульд ажлын байрны бэлгийн дарамтыг хязгаарлах заалт оруулсан ч хариуцлагын тогтолцоо нь зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчдад хамаатай. Харин улс төрийн болон тусгай, үйлчилгээний албан хаагчид зөрчил гаргавал хариуцлага хүлээхгүй байхаар тусгасан. Гэтэл судалгаагаар ажлын байрны бэлгийн дарамт хамгийн ихтэй салбар нь улстөр, хууль сахиулах, үйлчилгээнийхэн байна. Түүнчлэн өнөөгийн эрх зүйн зохицуулалтаар бол хувийн компанийн захирал дарамт учруулах юм бол ХЭҮК-оос өгсөн шаардлагыг бэлгийн дарамт учруулсан этгээд өөрөө цохож таарч байна.
Тиймээс ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцож Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд тусгах шаардлагатайг хүний эрхийн хамгаалагчид, эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл хэлсэн юм.
Ажлын байрны бэлгийн дарамтад 3 эмэгтэй тутмын нэг нь өртөж байгаа талаар “Ажлын байрны бэлгийн дарамтлалын эсрэг авах арга хэмжээний талаарх олон нийтийн хандлага” 2016 оны судалгааны тайланд дурджээ. Харин энэ төрлийн дарамт үйлдэгчдийн 42.8 хувь нь төрийн албан хаагч байгаагаас 97.5 хувь нь эрэгтэй, 2.5 хувь нь эмэгтэй гэсэн дүн ч гарсан байна.
| Ажлын байрны дарамт үзүүлсэн этгээдэд ногдуулах хариуцлагыг тодорхой болгох хэрэгтэй гэлээ |
Энэ онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина
Э.Бат-Амгалан "Хотын дарга болно" гэх мэдээлэл ташаа
"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй
Хятадад ганц бие хүмүүст зориулсан “Үхээгүй биз дээ?” нэртэй апп гарчээ
Ш.Ганзориг:“Сэлбэ 20 минутын хот” төлөвлөлтөөс бодит бүтээн байгуулалт руу шилжлээ
Цэргийн бүртгэл энэ сарын 23-ныг дуустал үргэлжилнэ
АНУ-ын хүчин газрын тосны хоёр танкерыг хураан авсны нэг нь Оросын далбаатай байжээ
Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага
Ханх сумын нутаг 4.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө
Соёлын төв өргөөг нурааж, хоёр блок бүхий 50 давхар барилга барих төслийг боловсруулах үүрэг өгчээ
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав
Гадаад валютын албан нөөц 7 тэрбум долларт хүрлээ
Ж.Батзанданг Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөс чөлөөлжээ
Улаанбаатар хотын 176 гэрэл, дохиотой уулзварт 1606 ширхэг Al камер суурилуулжээ
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлын гуравдугаар сард эхлүүлнэ
2026 он бол таны жил | Өрнийн зурхай
Санта Клаусын түүх