Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх бодлого, чиглэлийн нэг болох Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах, иргэдийг төлбөрийн чадварт нийцсэн орон сууцаар хангах зорилт, арга хэмжээний хүрээнд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд 5002 айлын түрээсийн бөгөөд төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны Солонго-1, Солонго-2 хорооллын төслийг БНСУ-ын Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн агентлаг болох Экспорт-Импорт банк (ЭКСИМ)-ны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр 2019 оны эхний улирлаас хойш хэлэлцэж байгаа билээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК /ТОСК/, Солонгосын ЭКСИМ банкны төлөөлөгчтэй хийсэн хэд хэдэн удаагийн уулзалтаар төслийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх ажлуудаа ярилцаж, тохиролцсныг Талууд хуралдааны тэмдэглэлд албажуулав.

Уг тэмдэглэлд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БНСУ-ын Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн агентлаг болох Экспорт-Импорт банкны Ази хариуцсан захирал Кү Боньюн нар гарын үсэг зурав.
Уг тэмдэглэлийг албажуулснаар хоёр орны Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрийг урагшлуулахад дэмжлэг болж, суурь баримт бичгийг бүрдүүллээ.
| БНСУ-ын ЭКСИМ банктай хамтран хэрэгжүүлэх төслийн хуралдааны тэмдэглэлийг албажуулав |
Д.Трамп нийтлэлээ бусдаас түрүүлж унших эрхийг сарын 100 мянган ам.доллароор зарж эхэллээ
Арабууд монгол иргэнийг дайрч хөнөөсөн байж болзошгүй хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ