1981 оноос эхлэн НҮБ-аас жил бүрийн 12 сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон дэлхий даяар тэмдэглэдэг уламжлалтай болсон билээ.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 55 дугаар сургуульд “Ногоон бэрс” шатрын клубээ нээв. Ингэснээр тус сургуулийн сурагчид оюуны спортоор хичээллэх боломжтой болж байгаа юм. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нь шатрын спортыг хөгжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд ерөнхий боловсролын 3 сургууль, 7 цэцэрлэгт шатрын клуб нээж 2000 гаруй өрхийг шатаржуулаад байна.
Шатрын клубийн нээлтийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгууллаа.
.jpg)
| Эрхээ хамгаалах өдөр сурагчид шатрын клубтэй боллоо |
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ