Төв цэвэрлэх байгууламжаас ялгарах үнэр дахиж үнэртэхгүй боллоо гэж мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна. Олон жилийн туршид хуримтлагдсан хур лаг, өдөр тутамд гарч буй шингэн лаг, байгалийн аргаар хатааж буй 44 карт дахь лагаас өмхий үнэр ялгарч, үнэр тархдаг байсан бол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Барилга, хот байгуулалтын яамнаас үнэрийг арилгах төсөл хэрэгжүүлсний үр дүнд лагаас ялгарах үнэр ийнхүү бүрэн дарагдлаа.
Олон жилийн туршид хуримтлагдсан хур лаг, өдөр тутамд гарч буй шингэн лаг, байгалийн аргаар хатааж буй 44 карт дахь лагаас өмхий үнэр ялгарч, үнэр тархдаг байсан бол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Барилга, хот байгуулалтын яамнаас үнэрийг арилгах төсөл хэрэгжүүлсний үр дүнд лагаас ялгарах үнэр ийнхүү бүрэн дарагдлаа.
Лагийг боловсруулж бордоо болгох төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
Төслийн хүрээнд хуримтлагдсан 250,000 м3 хур лаг болон байгалийн аргаар хатааж буй 44 карт дахь 600,000 м3 лагийг Япон улсын технологи болон Монгол эрдэмтдийн туршлагаар үнэргүйжүүлж, бордоо, хар шороон хөрс болгон боловсруулж дууслаа.
Лагийг боловсруулан гаргаж авсан бордоо, хар шороон хөрсийг цаашид Улаанбаатар хотын ногоон байгууламж, уул уурхайн нөхөн сэргээлтийн хэрэгцээнд ашиглах нөхцөл бүрдэж байна.

Лаг усгүйжүүлэх байгууламжийг барьж ашиглалтад орууллаа
Төв цэвэрлэх байгууламжид өдөр тутамд ирдэг 1,200м3 түүхий лагийг ил задгай аргаар хатаадаг байсныг бүрэн зогсоож, лаг усгүйжүүлэх байгууламжийг ашиглалтад оруулаад байна. Ингэснээр өглөө оройдоо түүхий лагийг шахах үед гардаг байсан үнэр мөн адил бүрэн ариллаа.
Ийнхүү “Их хот”-ын нэгэн асуудал бүрэн шийдэгдэв.
| Улаанбаатарчууд өмхий үнэрээс саллаа |
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ