Нийслэлийн цагдаагийн удирдах ажилтнуудын 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо. Энэ онд нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралт 20 орчим хувиар буурчээ. Тодруулбал, өмнөх оны мөн үетэй харьцуулахад энэ онд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 4633 хэрэг буюу 19.4 хувиар буурчээ. Мөн гэмт хэрэг илрүүлэлт 10.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Энэ нь 2019 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчлийг цаг алдалгүй илрүүлж, таслан зогсоох ажлыг сайжруулахын тулд авч хэрэгжүүлсэн олон ажлуудын үр дүн гэдгийг Нийслэлийн цагдаагийн удирдах газар, нийслэлийн удирдлагууд онцоллоо.

Тухайлбал, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва хурлын үеэр “Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурсан энэ амжилтаа ирэх жил улам бататган, гэмт хэргийг бууруулах, илрүүлэлтийг сайжруулахын төлөө ажиллах ёстой. Өнөөдрийн бидний тайлангийн хурал ч ирэх жилд амжилттай ажиллахын эхлэл гэж ойлгож байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас энэ оны эхэнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр Олон нийтийн цагдаа, урамшилт эргүүл, оюутан цагдаа ажиллуулах санхүүжилтийг шийдвэрлэсэн нь тодорхой үр дүнгээ өгсөн ажил болсон. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр тэрбум найман зуун далан есөн сая гаруй төгрөгийн төсөв батлагдсан нь өмнөх оны төсвөөс 24 буюу 575.2 сая төгрөгөөр нэмэгдүүлж чадсан нь мөн үр дүнгээ өгсөн” гэлээ
Мөн өнөөдрийн тайлангийн хурлын үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд зориулж Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс нийслэлийн цагдаагийн албанд “Нева” маркийн 20 ширхэг автомашиныг хүлээлгэн өглөө. Эдгээр автомашинуудыг дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд хуваарилснаар иргэдээс ирүүлсэн дуудлага, мэдээлэлд богино хугацаанд очих боломж бүрдэх юм.
| Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг 20 орчим хувиар буурчээ |
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?
БНХАУ 1000 метрийн гүнд аялах жуулчны шумбагч төхөөрөмж бүтээж байна
Ормузын хоолойн гацаа Азийн зах зээлийг сандаргаж, шатахууны үнэ дээд цэгтээ хүрлээ
Бензиний үнэ өсөх сургаар Хятадын жолооч нар ШТС-уудад оочер үүсгэлээ
ОХУ-ын газрын тосны экспортын хамгийн том боомт Украины агаарын цохилтод өртлөө
Г.Энэрэл найз охиныхоо биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгджээ
ХҮН намын зөвлөл Туулын хурдны замын төслийн танилцуулгыг сонсоно
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Өвөг дээдсийн үргэлжлэл, эх орны батлан хамгаалагчид
МАН-ын Удирдах зөвлөл 11 цагт хуралдана
Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр" тохиож байна
Либертари намыг Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэлээ
Боловсрол, Эрчим хүчний сайд нарыг маргааш шинээр томилно
АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо