Барилга, байгууламжийн зураг төсөлд магадлал хийх “Экспертүүдийн зөвлөгөөн 2020” арга хэмжээ Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-аас хамтран зохион байгуулсан тус зөвлөгөөнд БХБЯ-ны Төрийн нарын бичгийн дарга С.Магнайсүрэн, БХБЯ-ны газрын дарга Ц.Баярбат, Б.Гүнболд, Б.Гантулга, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын дэд захирал Б.Энхболд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийхэд экспертээр ажилладаг 194 эксперт оролцлоо.

Барилгын зураг төслийн экспертүүдийн энэ удаагийн чуулга уулзалтаар барилгын салбарын норм дүрэм, стандартыг эрэмбэлж, шинэчлэх, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагааны өнөөгийн байдал, барилга байгууламжийн зураг төсөлд тавигдах эрүүл ахуйн нөхцөл шаардлага, анхаарах асуудал зэрэг барилга байгууламжийн зураг төслийг тойрсон асуудлын хүрээнд илтгэл хэлэлцүүлж, санал солилцлоо.
Зөвлөгөөнд оролцож буй экспертүүд 51 чиглэлээр зураг төслийг магадлан баталгаажуулдаг бөгөөд тэд 2019 онд 2400 зураг төсөлд магадлалын үйл ажиллагааг зохион байгуулж ажилласан байна.
“Экспертүүдийн зөвлөгөөн 2020” уулзалтаас дараах гурван багц шийдвэр гарсныг танилцуулж байна.



| Барилгын зураг төслийн экспертүүдийн зөвлөгөөн боллоо |
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ
Стефен Карри Хятадын "Li-Ning" брэндтэй гэрээ байгуулснаа зарлалаа
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, албан хаагчдад хариуцлага тооцох үүрэг өгчээ
Adobe ажлаасаа уйдсан ажилтандаа 1-2 сарын цалинтай чөлөө олгодог
Охины зүрхний цохилт зогссон талаар ар гэрийнхэнд нь дуулгажээ