Цөөн үгээр:
  • Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно
  • Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн гэх М.Батчулууны хэргийг өнөөдөр шүүнэ
“Төр, захиргааны салбарын хөдөлмөрийн аварга”-аар шалгарав
6 жил өмнө   489
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, дэд хурандаа С.Мөнхбат 2019 оны “Төр, захиргааны салбарын хөдөлмөрийн аварга”-аар шалгарлаа.
 
Тэрээр Онцгой байдлын байгууллагад 29 дэх жилдээ ажиллаж байна. Шүхэрчин аврагч, нисэн ажиглагч, сургалт хариуцсан офицер, шүхрийн зааварлагч, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангид бага дарга, салааны захирагч, техник тоног төхөөрөмж хариуцсан инженер зэрэг албан тушаалыг хашиж байсан бөгөөд 2015 оноос өнөөг хүртэл Гамшгаас хамгаалах төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчаар ажиллаж байгаа юм гэж  Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
“Төр, захиргааны салбарын хөдөлмөрийн аварга”-аар шалгарав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0