2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Тухайн иргэнийг Дорноговь аймагт тусгаарлан, давтан шинжилгээ хийж эхний хариуг баталгаажуулах юм. Нэгдүгээр хавьталд орсон 120 гаруй хүнийг тусгаарлан шинжилгээ авч, дам хавьталд орсон 500 гаруй хүнийг олж тогтоож байна. Энэ хугацаанд Баянгол, Веранда, Ариг ресторан, ICC Tower-т очиж үйлчлүүлсэн, галт тэргээр зорчсон зэргээр хавьталд орсон иргэд өөрсдийгөө тусгаарлан, сэжигтэй шинж тэмдэг илэрвэл Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандахыг зөвлөж байна. Франц Улсаас зөөвөрлөгдөн ирсэн халдварыг тархахаас сэргийлж нийслэл, аймаг, сумаас гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 07.00 цагаас 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 07.00 цаг хүртэл зогсоолоо. Зайлшгүй шаардлагаар нийслэл, аймаг, сум руу зорчих бол нийслэл, аймгийн Онцгой комисст хүсэлтээ гаргаж зөвшөөрөл авах ёстой. Бүгд Найрамдах Франц Улсын иргэн Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулдаг “Бадрах Энержи” компанид ажилладаг. Нутагтаа 10 гаруй хонохдоо гэрийн ойролцоох дэлгүүрээр үйлчлүүлсэн, сүүлийн 14 хоногт зэрлэг мал, амьтан, сэг зэмтэй харьцаагүй, далайн захаар яваагүй, ойролцоох мужийн Зеблин дүүрэгт халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн гэж өгүүлжээ. Монгол Улсад ирж Баянгол зочид буудалд байрлахад нь 14 хоног өөрийгөө тусгаарлаж, ажиглах зөвлөмж өгсөн ч хайхраагүй байна. Улмаар 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэргээр явж Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх “Бадрах Энержи” компанийн “Зөөгч Овоо” кэмпэд байрлажээ. Түүнээс хойш халуурах, хамар битүүрэх, хоолны дуршил муудах зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Өнөөдрийн байдлаар биеийн байдал нь тогтвортой, халуунтай байна. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг холбогдох бүх байгууллага шаардлагатай арга хэмжээг авч байна. Иргэд айж тэвдэлгүй, аль болох гэртээ байх, гараа тогтмол угаах, гадуур явах бол амны хаалт заавал зүүхийг Улсын онцгой комисс дахин зөвлөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
| Монгол Улсад ажилладаг Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илэрчээ |
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?
БНХАУ 1000 метрийн гүнд аялах жуулчны шумбагч төхөөрөмж бүтээж байна
Ормузын хоолойн гацаа Азийн зах зээлийг сандаргаж, шатахууны үнэ дээд цэгтээ хүрлээ
Бензиний үнэ өсөх сургаар Хятадын жолооч нар ШТС-уудад оочер үүсгэлээ
ОХУ-ын газрын тосны экспортын хамгийн том боомт Украины агаарын цохилтод өртлөө
Г.Энэрэл найз охиныхоо биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгджээ
ХҮН намын зөвлөл Туулын хурдны замын төслийн танилцуулгыг сонсоно
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Өвөг дээдсийн үргэлжлэл, эх орны батлан хамгаалагчид
МАН-ын Удирдах зөвлөл 11 цагт хуралдана
Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр" тохиож байна
Либертари намыг Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэлээ
Боловсрол, Эрчим хүчний сайд нарыг маргааш шинээр томилно
АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо