Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
“Монголросцветмет”-ийн захирал До.Ганболдод холбогдох хэргийг шүүхэд шилжүүлнэ
8 жил өмнө   775
Монгол Улсын хайлуур жоншны олборлолт үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч Монгол, Оросын хамтарсан “Монголросцветмет” ХХК-ийн захирал До.Ганболдод холбогдох хэргийг шалгаж дуусч байгаа талаар эх сурвалж мэдээлжээ.
 
Авлигатай тэмцэх газраас түүнийг гадаадын гэрээт аж ахуйн нэгж, байгууллагад жонш, хүдрийн баяжмал нийлүүлэхдээ зах зээлийн ханшаас бага үнээр өгсөн, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн буруутгаж, улмаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм.
 
Шалгалтын явцад өөрийнх нь болон гэр бүлийнх нь гишүүдийн дансаар их хэмжээний валютын гүйлгээ хийгдсэн нь тогтоогдсон гэх мэдээлэл байна.
 
До.Ганболдод холбогдох хэрэгт холбогдуулан “Монголросцветмет”-ийн бас нэг удирдах албан тушаалтныг яллагдагчаар татаж, хэргийг тун удахгүй шүүхэд шилжүүлэхээр төлөвлөж буй юм байна. Мөн тус хэрэгт холбогдуулан "Монголросцветмет" компаний Хангамжийн хэлтсийн даргыг шалгаж байгаа аж.
“Монголросцветмет”-ийн захирал До.Ганболдод холбогдох хэргийг шүүхэд шилжүүлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0