Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Авлигын таван хэргийг прокурорт шилжүүлжээ
6 жил өмнө   443
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт буюу 2020 оны 3 дугаар сарын 2-ноос 6-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 47 гомдол, мэдээлэл хянажээ. Түүнээс найман гомдол, мэдээлэлд бүртгэлтийн хэрэг нээх, гурван гомдол, мэдээлэлд бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж, хоёр гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн байна.
 
Мөн 508 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас таван хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, найман хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Нийт 495 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 439, мөрдөн байцаалтын 56 хэрэг байгаа аж.
 
Ц.ОРГИЛ
Авлигын таван хэргийг прокурорт шилжүүлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0