Корона вирусын эсрэг авч хэрэгжүүлж байгаа Монголын Засгийн газрын үйл ажиллагааг олон улсын нэр хүндтэй Форбес сэтгүүлийн цахим хуудаст нийтлэл болгон дэлгэрэнгүй мэдээлжээ.
Энэхүү мэдээлэлд "Хятадтай хиллэдэг Монгол Улс энэ вирусын тархалтын зэрэг өндөртэй орны тоонд орж байгаа ч одоогоор 4-хөн тохиолдол бүртгэгдээд байна. Анхны вирусын тохиолдол өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн бөгөөд Франц улсын иргэн байсан юм.
Энэхүү Францын иргэнтэй хамт байсан 207 хүнээс шинжилгээ авахад вирусын тохиолдол илрээгүй юм. Монголын Засгийн газар вирусаас урьдчилан сэргийлэх чиглэлд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд анхны вирусын тохиолдол илэрсэн Франц улсын иргэн “Анх-Отгон” гэдэг нэрийг олон нийт өгөөд байна" гэж дурьджээ.
Уг нийтлэлд вирусаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон Монгол дахь гадаадын Элчин сайдын яамд хэрхэн ажиллаж байгаа тухай, вирусын тархалттай өндөртэй улсаас монголчууд иргэдээ эх орондоо авчирч байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлжээ.
Нийтлэлийг энд дарж уншина уу
А.САЙХАНЗАЯА
| Форбес сэтгүүл Монгол Улсыг шуурхай ажиллаж байна гэж онцоллоо |
Д.Трамп нийтлэлээ бусдаас түрүүлж унших эрхийг сарын 100 мянган ам.доллароор зарж эхэллээ
Арабууд монгол иргэнийг дайрч хөнөөсөн байж болзошгүй хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ