ОХУ-д оршин суугаа, суралцаж байгаа иргэд эх орондоо ирэхдээ зөвхөн Алтанбулаг-Хиагт, Цагааннуур-Ташанта боомтоор Монгол Улсын хил нэвтрэх боломжтойг УОК-ын шуурхай штабаас өчигдөр мэдээлжээ.
Шинэ коронавирус тархаж буйгаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээний хүрээнд ОХУ-ын их, дээд сургуулиуд зайны сургалтад шилжсэн. Ингэснээр, ОХУ-д суралцаж байгаа монгол оюутнууд болон иргэд нутаг буцах тохиолдол нэмэгдэж байгаа аж.
Нутаг буцах хүсэлтэй иргэд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс, Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газартай дараах утас, и-мэйл хаягаар холбогдож, дээр дурдсан боомтуудаар хил нэвтрэх тухайгаа урьдчилан мэдэгдэж бүртгэлд хамрагдсанаар хилээр саадгүй зорчих боломжтой.
1. Москва дахь ЭСЯ-ны Консулын хэлтэс
Утас: +74992411548, +74956906792
Гар утас: +79162133247
И-мэйл хаяг: moscow12@mfa.gov.mn mongolconsul@gmail.com
Фэйсбүүк: Посольство Монголии в РФ
2. Эрхүү хот дахь Ерөнхий консулын газар
Утас: +7 3952 342295
Гар утас: +7 914 895 0528
И-мэйл хаяг: irkutsk@mfa.gov.mn
Фэйсбүүк: Генеральное Консульство в Монголии в Иркутске РФ
3. Улаан-Үд дэх Ерөнхий консулын газар
Утас: +7(3012)220499
Гар утас: +79516224225, +79025337213
И-мэйл хаяг: ulan-ude@mfa.gov.mn
Фэйсбүүк: Улаан-Үд дэх Ерөнхий Консулын Газар
| ОХУ-аас нутаг буцах монгол иргэд Алтанбулаг, Цагааннуур боомтоор хил нэвтэрнэ |
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ
Стефен Карри Хятадын "Li-Ning" брэндтэй гэрээ байгуулснаа зарлалаа
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, албан хаагчдад хариуцлага тооцох үүрэг өгчээ
Adobe ажлаасаа уйдсан ажилтандаа 1-2 сарын цалинтай чөлөө олгодог
Охины зүрхний цохилт зогссон талаар ар гэрийнхэнд нь дуулгажээ