Малайзын Петалинг Жаяа хотын замын пост дээр ажиллаж байсан цагдаагийн албан хаагч хоёр монгол эмэгтэйг саатуулсны дараа зочид буудалд хорьж, хүчиндсэн хэрэг гарчээ.
Баасан гарагийн орой эмэгтэйчүүдийг саатуулсан бөгөөд дараа нь ойролцоох зочид буудалд хүчээр оруулан 24 цагийн турш хорьжээ. Петалинг Жаяа хотын цагдаагийн газар хэргийн мөрөөр шалгаж, Бямба гарагийн оройн 9:30 цагийн орчимд зочид буудлаас 20 ба 33 настай хоёр монгол эмэгтэйг суллажээ. Дараа нь хэргийг үйлдсэн 30 орчим насны цагдаагийн албан хаагчийг өөр газраас баривчилсан байна.
Баривчлагдсан цагдаа хэргийг ганцаараа үйлдсэн гэж одоогоор дүгнэж байгаа гэнэ. Хохирогч эмэгтэйчүүд малай, англи аль ч хэлээр харилцаж чадахгүй байсан тул тэдний найзаар орчуулуулан мэдүүлэг авсан байна. “Шалгалтын дүнд хоёр эмэгтэй хоёул хууль бус аргаар амьдардаг нь тогтоогдсон. Гэхдээ энэ нь гэмт хэргийг хөнгөрүүлэх шалтгаан болохгүй. Тэд зочид буудалд бусдын эрхэнд байсныг Бямба гарагийн оройн 9:30 цагт суллаж эмнэлэгт хүргэсэн” гэж Петалинг Жаяа хотын цагдаагийн төлөөлөгч Ник Эзане Мохд Файсал мэдэгджээ. Хэргийн газраас нэмэлт нотолгоо илрүүлэхээр шинжээчдийг зочид буудал руу явуулаад байгааг тэр бас хэлсэн байна. “Ийм хэрэг гарсанд би маш их харамсаж байна. Цагдаагийн албан хаагч өөрийн эрх мэдлийг буруугаар ашиглах явдалтай бид хуулийн хүрээнд бүх аргаар тэмцэх ёстой. Мөрдөн байцаалтыг удахгүй дуусгана гэдэгтээ бид итгэлтэй байна” гэж Файсал хэвлэлд ярьжээ.
Эх сурвалж: Straits Times
| Малайзын цагдаагийн албан хаагч хоёр монгол эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг гарлаа |
Д.Трамп нийтлэлээ бусдаас түрүүлж унших эрхийг сарын 100 мянган ам.доллароор зарж эхэллээ
Арабууд монгол иргэнийг дайрч хөнөөсөн байж болзошгүй хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ