Орос-Хятадын хилийн Манжуур хотод өчигдөр буюу Ням гарагт Covid-19 өвчтэй 34 хүн хил нэвтэрч ирсэн тухай орон нутгийн захиргаа мэдээлжээ.
Өвөр Монголын Хөлөнбуйр аймагт оршдог Манжуур хот нь Орос, Хятадын хуурай газрын хамгийн том боомт юм.
Өвөр Монголд өчигдрийн байдлаар нийт 114 халдварын тохиолдол хилээр зөөвөрлөгдөж ирсний 70 нь Манжуур хотод бүртгэгдсэн байна.
Гадаадаас зөөвөрлөгдөж ирэх халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор Манжуур хотын эмнэлгийн зохион байгуулалтыг өөрчилж, Хөлөнбуйр аймгийн бусад хэсгээс нийт 115 эмч, сувилагчийг тус хот руу илгээжээ.
Эх сурвалж: Xinhua News
| Манжуур хотод Оросоос коронавирусийн 34 халдвар тээгч иржээ |
Японы олон нийт Нөмрөгийн түймрийн асуудлаар KDDI-аас бодит хариуцлага шаардаж байна
Ойрын 20 жилд эрсдэлд орох мэргэжлүүд
Дархан Юнайтедэд дутагдаж байсан тэр нэг зүйл иржээ