Завханы Цэцэн-Уул суманд мах, сүүн бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, хадгалах бага оврын үйлдвэрүүд ашиглалтад орлоо. Эдгээр үйлдвэрийг “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийн хүрээнд 520 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулж байгаа аж.
Өнгөрсөн жил төслийн хүрээнд 224.260.000 төгрөгөөр тариалангийн дөрвөн бичил ажил хийсэн аж. Энэ хүрээнд гурван га талбайд төмс, хүнсний ногоо, гурван хүлэмжид жимс жимсгэнэ, нарийн ногоо тарьсан гэнэ. Мөн 50 га талбайд ногоон тэжээл тариалж, 20 гаруй тонн өвс, ногоон тэжээл хураажээ. Цэцэн-Уул сумын Засаг дарга Б.Оргилсайхан төслийн хөрөнгө оруулалтыг үр дүнтэй зарцуулснаар орон нутагтаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зэргэлдээ сумын иргэдийг чанартай хүнсний бүтээгдэхүүнээр хангах, ажлын байр нэмэгдэх зэрэг олон давуу тал бий болж байгааг дурдлаа.
Э.ЭНХ-ОРГИЛ
| Мах, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулжээ |
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой