Гүүрэн гарц барихын тулд нийт 22 аж ахуйн нэгж, компанитай нийслэлийн удирдлагууд гэрээ хэлцэл хийжээ. Одоо мэдэгдэж буйгаар лавтай Үндэсний соёл амралтын хүрээлэн бүтэн жилийн татвар болох 698 сая төгрөгийг чөлөөлүүлэх хүсэлт гаргасан байна. Үлдсэн 21 компанийн зүгээс доод тал нь таван тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт болоод газрын нөхөн олговор шаардсан гэж эх сурвалжууд мэдээлж буй юм.
Дээд тал нь хэдэн тэрбумыг нэхсэн нь одоогоор тодорхойгүй байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар бол тэрхүү 21 компанийн нэхэж буй олон арван тэрбумыг хотынхон ихэд нууцалж байгаа бололтой. Энэхүү гүүрэн гарцын нийт өртөг 42.3 сая ам.доллар, дээрх 22 аж ахуйн нэгжид хотоос өгөх нөхөн олговор, татварын хөнгөлөлт нь гүүрэн гарцын нийт өртөг болох энэхүү мөнгөнөөс давж байгаа бололтой. 42.3 сая ам.доллар зарж нэг гүүрэн гарц барихын тулд түүнээсээ давсан мөнгийг компаниудад өгөх нь хэний эрх ашиг юм бол. Замын цагдаагийн уулзвар дахь энэхүү гүүрэн гарцын ард чухам ямар ашиг сонирхол нуугдаж байгааг өнөөдөртөө тааварлах аргагүй байна гэж НИТХ-ын зарим төлөөлөгчид ярьж байна.
Ц.ЭНХ-ОРГИЛ
Газраа чөлөөлсөн компаниудад нийслэлийн удирдлагууд хэдэн тэрбумыг төлөх вэ |
|