Цөөн үгээр:
  • Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно
  • Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн гэх М.Батчулууны хэргийг өнөөдөр шүүнэ
Нүүрс тээврийн жолооч нарын зочид буудлын үнийг бууруулжээ
6 жил өмнө   475
Ганцмод боомтод хоноглох нүүрс тээврийн жолооч нарын зочид буудлын үнийг 90 юаниар хямдруулжээ. Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтуудаар явагдаж буй  худалдаа, ложистикийн үйл ажиллагааг хялбаршуулах үүднээс “Ногоон гарц” түр журмыг хэрэгжүүлж байгаа. Журмын хүрээнд Ганцмод боомтоор нүүрс тээвэрлэж буй монгол жолооч нарын хоноглох зочид буудлын үнийг хямдруулах, нөхцөлийг сайжруулах хүсэлтийг Монголын талаас БНХАУ-ын талд тавьсан байна.
 
Уг хүсэлтийг харгалзан Хятадын тал зочид буудлын үнээ 90 юаниар хямдруулж, 270 юань байсныг 180 юань болгосон байна. Уг тарифыг өчигдрөөс /2020.08.20/ эхлэн мөрдөж байгаа аж.
 
Ц.Оргил
Нүүрс тээврийн жолооч нарын зочид буудлын үнийг бууруулжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0